Сургалтын хөтөлбөр

IGCSE болон AS & A Level гэж юу вэ?

IGCSE болон AS & A Levels нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн олон оронд судлагддаг бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр юм. Их Британийн ахлах сургуулийн боловсролын системд суурилж боловсруулагдсан тус хөтөлбөр нь дэлхийн боловсролын жишиг болж, сурагч бүрийн суралцахуйн арга барилд тохирдог олон улсад түгсэн хөтөлбөр юм.

IGCSE нь 9-10 дугаар ангийн сурагчдад зориулсан 5-6 судлагдахууныг 2 жилийн хугацаанд судлаад хөндлөнгийн шалгалтаар үнэлүүлэн, гэрчилгээждэг. Хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн сурагч AS, A level хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн судална. 

Орчлон дижитал сургууль IGCSE, AS хөтөлбөрөөрөө дараах хичээлүүдийг санал болгож байна. 

ХӨТӨЛБӨР

Courses

Mandarin Chinese

IGCSE – Хөтөлбөр нь сонсох, унших, ярих, бичих 4 чадварыг анхан шатнаас дунд шат хүртэл судалдаг. Үүнээс гадна “Mandarin Chinese”-аар ярьдаг улс орны соёл, зан заншил, онцлог болоод хөгжлийн талаар мэдлэг мэдээлэлтэй болно. AS – Хөтөлбөр нь Их Британи, Европ, Канад, Шинэ Зеланд, Австрали болон Азийн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн. CEFR үнэлгээгээр Хятад хэлээр үр дүнтэй харилцахад шаардагдах хэлний мэдлэгийг хөгжүүлэхэд ашиглагдана. Хятад хэлээр ярьдаг улс орон болон ард түмний соёл, нийгэмтэй танилцан, хэл соёлоос таашаал авч оюуны чадавхаа нэмэгдүүлэхэд оршино. Энэ түвшин дотроо үндсэн 6 агуулгаас бүрдэнэ. Тэдгээр нь: Соёл, эрүүл мэнд, боловсрол ирээдүйн төлөвлөгөө, олон нийт ба нийгэм, манай гарагийн өмнө хүлээх хариуцлага, шинэжлэх ухаан ба технологи зэргүүд болно. 

...
Courses

Global Perspectives

Дэлхий нийтэд тулгарч буй чухал асуудлыг өөр өнцгөөс харах, бие даан болон хамтарч ажиллах мөн эзэмшсэн мэдлэгээ бүхий л нөхцөлд хэрэглэх чадварыг хөгжүүлнэ.

...
Courses

Co-ordinated science

IGCSE – Хими, биологи, физикийн шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшин, сорил туршилт хийх чадварыг хөгжүүлж өгөгдөлд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухаанч аргад суралцах, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах зэрэг чадвар эзэмшүүлнэ. AS Biology хөтөлбөрийн хүрээнд IGCSE-д суралцсан мэдлэг дээр суурилан гүнзгийрүүлж, онолоос гадна биологийн практик хэрэглээний талаар суралцана. AS Biology хөтөлбөр нь задгайгаар бодох, сэтгэх болон асуудлыг шийдвэрлэх зэрэг ур чадвартай, биологийн шинжлэх ухааны сурагчийг бий болгоно. As Chemistry – Химийн шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшүүлэн практик ур чадварыг хөгжүүлэхээс гадна асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, шинжлэх ухаанчаар сэтгэх, химид математик аргыг хэрэглэх, бие даан суралцах зэрэг арга барилыг эзэмшинэ. 

...
Courses

English

Уур амьсгалын өөрчлөлт, ялгаварлан гадуурхалт, аялал ба адал явдал, гэр бүлийн харилцаа, дүрвэгсдийн туршлага зэрэг сэдвүүдийн хүрээнд төрөл бүрийн эх сурвалжуудаас сонгогдсон эх дээр анализ хийн, текстийн бүтэц, хэл найруулгыг судалж, дүн шинжилгээ хийнэ.

...
Courses

Mathematics

IGCSE -Кембрижийн олон улсын IGCSE Математикийн сургалт нь суралцагчдад математикийн үндсэн ойлголтыг мэдэх, хэрэглэх чадвар, өөртөө итгэх итгэлтэй байдлыг бий болгоход дэмжлэг болдог. Сурагчид учир шалтгааныг эргэцүүлэх, асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвараа төрөл бүрийн хийсвэр болон бодит амьдралын нөхцөлд хөгжүүлнэ. AS -Кембрижийн олон улсын AS & A түвшний математикийн сургалт нь математик мэдээлэлтэй ажиллах чадвартай, түүнчлэн логик сэтгэлгээтэй, бие даан сэтгэх, оновчтой байдлыг авч үзэх,  нөхцөл байдлыг математикаар загварчлан авч үзэх, үр дүнг дүгнэх, ололтыг эргэцүүлэн бодох багц чадварыг хөгжүүлнэ.

...
Courses

Computer Science

Computer Science What will you learn? Алгоритм болон өндөр түвшний програмчлалын хэл ашиглан компьютерт суурилсан асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг. Суралцагчид мөн олон төрлийн техникийн ур чадварыг хөгжүүлж, тооцоолох шийдлүүдийг үр дүнтэй турших, үнэлэх чадварыг хөгжүүлдэг.

...
Жилийн туршлага
0 +
Видео, интерактив хичээл
0 +
Мэргэшсэн багш
0
Төрлийн хөтөлбөр
0 +

FAQ'S

Түгээмэл асуулт хариулт:

IGCSE хөтөлбөр нь Кембрижийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр юм.  14-15 насны сурагчид буюу 9-10 дугаар ангийн сурагчид энэхүү хөтөлбөрөөр суралцан Кембрижийн шалгалт өгдөг. 

 

IGCSE түвшинд дараах хичээлүүдийг судална. 

  • Үндсэн хичээлүүд (Англи хэл,  Математик)
  • Шинжлэх ухаан (Биологи, Хими, Физик, Компьютерын Шинжлэх ухаан)
  • Хүмүүнлэгийн ухаан (Дэлхий нийтийн чиг хандлага)

AS хөтөлбөр нь Кембрижийн их сургуулийн боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр юм.  16-17 насны сурагчид буюу 11-12 дугаар ангийн сурагчид энэхүү хөтөлбөрөөр суралцан Кембрижийн шалгалт өгдөг. 

 

AS түвшинд дараах хичээлүүдийг судална. 

  • Үндсэн хичээлүүд (Англи хэл,  Математик)
  • Шинжлэх ухаан (Биологи, Хими, Физик, Компьютерын Шинжлэх ухаан)
  • Хүмүүнлэгийн ухаан (Дэлхий нийтийн чиг хандлага)

Тийм ээ,  цахимаар Орчлон Дижитал сургуулийн хөтөлбөрийн дагуу IGCSE, AS хөтөлбөрийг судлах нь сурагчдад олон давуу талыг бий болгоно.. Үүнд: 

  1. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ авах боломжтой
  2. Орон зайнаас үл хамааран суралцах боломжтой
  3. Хүссэн үедээ хичээлүүдээ давтан үзэх, интерактив дасгал даалгавар, хиймэл оюун ухаан суурьтай шалгалтын материалуудаа давтан ажиллах боломжтой
  4. Дэвшилтэт технологиор дамжуулан танхимд суралцаж байгаатай ижил зохион байгуулалт, үйл ажиллагаанд оролцох боломжтой
  5. Нэг ангид 7 сурагч тухайн хөтөлбөрөөр мэргэшсэн, туршлагатай багштай live хичээлд оролцсоноор  анхаарал сарнихгүй, багшаас тухайлсан дэмжлэг авах боломжтой

Үндсэн харьяалалтай ЕБС-ийн хичээлийн хуваарьтай давхцуулахгүйгээр даваа гарагаас ням гараг хүртэл Дижитал сургуулийн Live хичээлийн хуваарийг санал болгох тул үндсэн харьяалалтай сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаатай давхцах асуудал үүсэхгүй.

Та манай Орчлон Дижитал сургуульд элсэн суралцахыг хүсэж байгаад бид баяртай байна. Суралцагч бүрийг Кембрижийн олон улсын шалгалтыг амжилттай өгүүлэхийн тулд бид дараах шалгуур, шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • Дижитал чадвар: 

Сургалтыг цахимаар хүлээж авах технологийн мэдлэгтэй байх 

  • Суралцахуйд бэлтгэгдсэн байдал: 

Цахим сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу өөрийгөө бүрэн дайчлан суралцах хүсэл эрмэлзэлтэй, ачаалал даах чадвартай байх 

  • Хүмүүжил төлөвшил: 

Цахим орчинд бие даан суралцах арга барил эзэмшсэн байх 

  • Хандлага: 

Өөрийгөө илэрхийлэх, бие даан суралцах чадвартай, идэвх оролцоотой, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чаддаг, эерэг зөв харилцаа хандлагатай байх 

  • Элсэлтийн шалгалт: 

9 дүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй сурагчид YELLIS

11 дүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй сурагчид ALIS шалгалтыг өгнө. 

  • Манлайлал: 

Элсэн суралцсан сурагчид Орчлон Дижитал сургуулийн сурагчийн дүрмийг дагаж мөрдөн, эерэг үйл, зан чанараараа манлайлах

  • IGCSE хөтөлбөр дээр 6  хичээлийг сонгон судлах боломжтой. 

Математик, англи хэл, хятад хэл, БУ-ы нэгдмэл агуулга болон компьютер судлал, дэлхий нийтийн чиг хандлага гэсэн 6 хичээлийг судалж, амжилттай шалгуулснаар Кембрижийн бүрэн дунд боловсролын ICE гэрчилгээ авна. 

  • AS хөтөлбөр дээр хамгийн ихдээ 4 хичээлийг сонгон судлах боломжтой. 

11, 12 дугаар анги буюу 2 жилийн хугацаанд нийт 7 кредит цуглуулсан тохиолдолд Кембрижийн AICE гэрчилгээ авна.