IGCSE – Хими, биологи, физикийн шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшин, сорил туршилт хийх чадварыг хөгжүүлж өгөгдөлд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухаанч аргад суралцах, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах зэрэг чадвар эзэмшүүлнэ.
AS Biology хөтөлбөрийн хүрээнд IGCSE-д суралцсан мэдлэг дээр суурилан гүнзгийрүүлж, онолоос гадна биологийн практик хэрэглээний талаар суралцана. AS Biology хөтөлбөр нь задгайгаар бодох, сэтгэх болон асуудлыг шийдвэрлэх зэрэг ур чадвартай, биологийн шинжлэх ухааны сурагчийг бий болгоно.
As Chemistry – Химийн шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшүүлэн практик ур чадварыг хөгжүүлэхээс гадна асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, шинжлэх ухаанчаар сэтгэх, химид математик аргыг хэрэглэх, бие даан суралцах зэрэг арга барилыг эзэмшинэ.