Нэмэлт хөтөлбөр

Их сургуулийн зөвлөх

Орчлон Дижитал сургууль нь ахлах ангийн сурагчдад өөрийгөө таних, ирээдүйн ажил мэргэжлээ сонгоход зөвлөн чиглүүлэх, хүссэн их дээд сургуульдаа элсэн суралцахад мэргэжлийн зөвлөгөө өгөх их

...

Сэтгэл зүйчийн цаг

Орчлон Дижитал сургууль нь сурагч бүр аз жаргалтай, эрүүл, аюулгүй, эерэг, үр дүнтэй суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгэл зүйч багшийн үйлчилгээг

...

Сурагчдын  хурал

Орчлон Дижитал сургуулийн сурагчид хичээлийн жилийн үйл ажиллагаагаа дүгнэсэн, амжилт ололтоо хуваалцсан, арга туршлагаа зөвлөлдсөн, алдаа оноогоо дүгнэсэн, ирэх хичээлийн жилийн сургалт болон хичээлээс гадуурх

...

Сурагчдын уулзалт

Орчлон Дижитал сургуулийн сурагчид хичээл сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны оролцоо, амжилт ололтоо дүгнэсэн, дараа сарын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалттай танилцсан нэгдсэн Сурагчдын

...

Дасан зохицох хөтөлбөрийн сургалт: 

Орчлон Дижитал сургууль сурагчдын өөртөө болон бусдад итгэх итгэл, эв нэгдэл, зөв нөхөрлөл, бэрхшээлийг даван туулах, бусдыг хүндлэх чадварт сургах зорилгоор хичээлийн жилийн төлөвлөлтийн дагуу

...

FAQ'S

Түгээмэл асуулт хариулт:

IGCSE хөтөлбөр нь Кембрижийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр юм.  14-15 насны сурагчид буюу 9-10 дугаар ангийн сурагчид энэхүү хөтөлбөрөөр суралцан Кембрижийн шалгалт өгдөг. 

 

IGCSE түвшинд дараах хичээлүүдийг судална. 

  • Үндсэн хичээлүүд (Англи хэл,  Математик)
  • Шинжлэх ухаан (Биологи, Хими, Физик, Компьютерын Шинжлэх ухаан)
  • Хүмүүнлэгийн ухаан (Дэлхий нийтийн чиг хандлага)

AS хөтөлбөр нь Кембрижийн их сургуулийн боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр юм.  16-17 насны сурагчид буюу 11-12 дугаар ангийн сурагчид энэхүү хөтөлбөрөөр суралцан Кембрижийн шалгалт өгдөг. 

 

AS түвшинд дараах хичээлүүдийг судална. 

  • Үндсэн хичээлүүд (Англи хэл,  Математик)
  • Шинжлэх ухаан (Биологи, Хими, Физик, Компьютерын Шинжлэх ухаан)
  • Хүмүүнлэгийн ухаан (Дэлхий нийтийн чиг хандлага)

Тийм ээ,  цахимаар Орчлон Дижитал сургуулийн хөтөлбөрийн дагуу IGCSE, AS хөтөлбөрийг судлах нь сурагчдад олон давуу талыг бий болгоно.. Үүнд: 

  1. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ авах боломжтой
  2. Орон зайнаас үл хамааран суралцах боломжтой
  3. Хүссэн үедээ хичээлүүдээ давтан үзэх, интерактив дасгал даалгавар, хиймэл оюун ухаан суурьтай шалгалтын материалуудаа давтан ажиллах боломжтой
  4. Дэвшилтэт технологиор дамжуулан танхимд суралцаж байгаатай ижил зохион байгуулалт, үйл ажиллагаанд оролцох боломжтой
  5. Нэг ангид 7 сурагч тухайн хөтөлбөрөөр мэргэшсэн, туршлагатай багштай live хичээлд оролцсоноор  анхаарал сарнихгүй, багшаас тухайлсан дэмжлэг авах боломжтой

Үндсэн харьяалалтай ЕБС-ийн хичээлийн хуваарьтай давхцуулахгүйгээр даваа гарагаас ням гараг хүртэл Дижитал сургуулийн Live хичээлийн хуваарийг санал болгох тул үндсэн харьяалалтай сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаатай давхцах асуудал үүсэхгүй.

Та манай Орчлон Дижитал сургуульд элсэн суралцахыг хүсэж байгаад бид баяртай байна. Суралцагч бүрийг Кембрижийн олон улсын шалгалтыг амжилттай өгүүлэхийн тулд бид дараах шалгуур, шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • Дижитал чадвар: 

Сургалтыг цахимаар хүлээж авах технологийн мэдлэгтэй байх 

  • Суралцахуйд бэлтгэгдсэн байдал: 

Цахим сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу өөрийгөө бүрэн дайчлан суралцах хүсэл эрмэлзэлтэй, ачаалал даах чадвартай байх 

  • Хүмүүжил төлөвшил: 

Цахим орчинд бие даан суралцах арга барил эзэмшсэн байх 

  • Хандлага: 

Өөрийгөө илэрхийлэх, бие даан суралцах чадвартай, идэвх оролцоотой, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чаддаг, эерэг зөв харилцаа хандлагатай байх 

  • Элсэлтийн шалгалт: 

9 дүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй сурагчид YELLIS

11 дүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй сурагчид ALIS шалгалтыг өгнө. 

  • Манлайлал: 

Элсэн суралцсан сурагчид Орчлон Дижитал сургуулийн сурагчийн дүрмийг дагаж мөрдөн, эерэг үйл, зан чанараараа манлайлах

  • IGCSE хөтөлбөр дээр 6  хичээлийг сонгон судлах боломжтой. 

Математик, англи хэл, хятад хэл, БУ-ы нэгдмэл агуулга болон компьютер судлал, дэлхий нийтийн чиг хандлага гэсэн 6 хичээлийг судалж, амжилттай шалгуулснаар Кембрижийн бүрэн дунд боловсролын ICE гэрчилгээ авна. 

  • AS хөтөлбөр дээр хамгийн ихдээ 4 хичээлийг сонгон судлах боломжтой. 

11, 12 дугаар анги буюу 2 жилийн хугацаанд нийт 7 кредит цуглуулсан тохиолдолд Кембрижийн AICE гэрчилгээ авна.