2013 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг “Хятад хэлний багш” мэргэжлээр, 2021 онд Санхүү Эдийн Засгийн сургуулийг “Бизнес удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн. Орчлон олон улсын сургуульд 2019 оноос эхлэн 6 жил ажиллаж байна.
IGCSE хөтөлбөр нь Кембрижийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр юм. 14-15 насны сурагчид буюу 9-10 дугаар ангийн сурагчид энэхүү хөтөлбөрөөр суралцан Кембрижийн шалгалт өгдөг.
IGCSE түвшинд дараах хичээлүүдийг судална.
AS хөтөлбөр нь Кембрижийн их сургуулийн боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр юм. 16-17 насны сурагчид буюу 11-12 дугаар ангийн сурагчид энэхүү хөтөлбөрөөр суралцан Кембрижийн шалгалт өгдөг.
AS түвшинд дараах хичээлүүдийг судална.
Тийм ээ, цахимаар Орчлон Дижитал сургуулийн хөтөлбөрийн дагуу IGCSE, AS хөтөлбөрийг судлах нь сурагчдад олон давуу талыг бий болгоно.. Үүнд:
Үндсэн харьяалалтай ЕБС-ийн хичээлийн хуваарьтай давхцуулахгүйгээр даваа гарагаас ням гараг хүртэл Дижитал сургуулийн Live хичээлийн хуваарийг санал болгох тул үндсэн харьяалалтай сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаатай давхцах асуудал үүсэхгүй.
Та манай Орчлон Дижитал сургуульд элсэн суралцахыг хүсэж байгаад бид баяртай байна. Суралцагч бүрийг Кембрижийн олон улсын шалгалтыг амжилттай өгүүлэхийн тулд бид дараах шалгуур, шаардлагыг тавьж байна. Үүнд:
Сургалтыг цахимаар хүлээж авах технологийн мэдлэгтэй байх
Цахим сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу өөрийгөө бүрэн дайчлан суралцах хүсэл эрмэлзэлтэй, ачаалал даах чадвартай байх
Цахим орчинд бие даан суралцах арга барил эзэмшсэн байх
Өөрийгөө илэрхийлэх, бие даан суралцах чадвартай, идэвх оролцоотой, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чаддаг, эерэг зөв харилцаа хандлагатай байх
9 дүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй сурагчид YELLIS
11 дүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй сурагчид ALIS шалгалтыг өгнө.
Элсэн суралцсан сурагчид Орчлон Дижитал сургуулийн сурагчийн дүрмийг дагаж мөрдөн, эерэг үйл, зан чанараараа манлайлах
Математик, англи хэл, хятад хэл, БУ-ы нэгдмэл агуулга болон компьютер судлал, дэлхий нийтийн чиг хандлага гэсэн 6 хичээлийг судалж, амжилттай шалгуулснаар Кембрижийн бүрэн дунд боловсролын ICE гэрчилгээ авна.
11, 12 дугаар анги буюу 2 жилийн хугацаанд нийт 7 кредит цуглуулсан тохиолдолд Кембрижийн AICE гэрчилгээ авна.