Mandarin Chinese

IGCSE – Хөтөлбөр нь сонсох, унших, ярих, бичих 4 чадварыг анхан шатнаас дунд шат хүртэл судалдаг. Үүнээс гадна “Mandarin Chinese”-аар ярьдаг улс орны соёл, зан заншил, онцлог болоод хөгжлийн талаар мэдлэг мэдээлэлтэй болно.

AS – Хөтөлбөр нь Их Британи, Европ, Канад, Шинэ Зеланд, Австрали болон Азийн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн. CEFR үнэлгээгээр Хятад хэлээр үр дүнтэй харилцахад шаардагдах хэлний мэдлэгийг хөгжүүлэхэд ашиглагдана. Хятад хэлээр ярьдаг улс орон болон ард түмний соёл, нийгэмтэй танилцан, хэл соёлоос таашаал авч оюуны чадавхаа нэмэгдүүлэхэд оршино. Энэ түвшин дотроо үндсэн 6 агуулгаас бүрдэнэ. Тэдгээр нь: Соёл, эрүүл мэнд, боловсрол ирээдүйн төлөвлөгөө, олон нийт ба нийгэм, манай гарагийн өмнө хүлээх хариуцлага, шинэжлэх ухаан ба технологи зэргүүд болно.