Б.Батчимэг

2017 онд МУИС-ийг Химийн багш мэргэжлээр төгсөж, 2021 онд МУИС-д Химийн боловсролын магистрын зэрэг хамгаалсан. 2020 онд үндэсний хэмжээнд 25 цагийн химийн теле хичээлийг заасан бөгөөд тус жилдээ “Арга зүйч” багш тэмдгээр шагнагдсан байна. 2024 оны Химийн элсэлтийн ерөнхий шалгалтын зохиогч, даалгаврын шинжээч бөгөөд БМДИ-ийн үндсэн сургалтын гарын авлага, Боловсрол судлал, Хими технологийн хүрээлэнгийн сэтгүүлд боловсролын судалгааны чиглэлээр 3 өгүүлэл хэвлэн нийтлүүлсэн. Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй V, VI болон Олон улсын WALLS эрдэм шинжилгээний хуралд “Химийн кинетик сэдвийн хүрээнд багш болон сурагчдад илэрсэн өмнөх төсөөлөл, алдаатай ойлголт, алтернатив ойлголт” сэдвээр амжилттай оролцсон.  Бэлтгэсэн сурагчид нь дүүрэг нийслэлийн химийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.Мөн БШУЯ, НҮБ, UNICEF, монгол контент хамтарсан Интерактив хичээл боловсруулах багт ажиллан 10 дугаар ангийн ”Давс гарган авах арга” хичээлийг боловсруулан Medle.mn сайтад оруулсан.  2022, 2024 онд ЭЕШ-д бэлтгэх химийн видео болон цахим хичээлүүдийг бэлтгэн зааж байсан туршлагатай. Одоогийн байдлаар Орчлон сургуульд Cambridge checkpoint, IGCSE, As chemistry level-д багшлахын хажуугаар “ЕБС-ийн байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах” цахим сургалтын модулийн химийн багийн гишүүнээр ажиллаж байна.

FAQ'S

Түгээмэл асуулт хариулт:

IGCSE хөтөлбөр нь Кембрижийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр юм.  14-15 насны сурагчид буюу 9-10 дугаар ангийн сурагчид энэхүү хөтөлбөрөөр суралцан Кембрижийн шалгалт өгдөг. 

 

IGCSE түвшинд дараах хичээлүүдийг судална. 

  • Үндсэн хичээлүүд (Англи хэл,  Математик)
  • Шинжлэх ухаан (Биологи, Хими, Физик, Компьютерын Шинжлэх ухаан)
  • Хүмүүнлэгийн ухаан (Дэлхий нийтийн чиг хандлага)

AS хөтөлбөр нь Кембрижийн их сургуулийн боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр юм.  16-17 насны сурагчид буюу 11-12 дугаар ангийн сурагчид энэхүү хөтөлбөрөөр суралцан Кембрижийн шалгалт өгдөг. 

 

AS түвшинд дараах хичээлүүдийг судална. 

  • Үндсэн хичээлүүд (Англи хэл,  Математик)
  • Шинжлэх ухаан (Биологи, Хими, Физик, Компьютерын Шинжлэх ухаан)
  • Хүмүүнлэгийн ухаан (Дэлхий нийтийн чиг хандлага)

Тийм ээ,  цахимаар Орчлон Дижитал сургуулийн хөтөлбөрийн дагуу IGCSE, AS хөтөлбөрийг судлах нь сурагчдад олон давуу талыг бий болгоно.. Үүнд: 

  1. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ авах боломжтой
  2. Орон зайнаас үл хамааран суралцах боломжтой
  3. Хүссэн үедээ хичээлүүдээ давтан үзэх, интерактив дасгал даалгавар, хиймэл оюун ухаан суурьтай шалгалтын материалуудаа давтан ажиллах боломжтой
  4. Дэвшилтэт технологиор дамжуулан танхимд суралцаж байгаатай ижил зохион байгуулалт, үйл ажиллагаанд оролцох боломжтой
  5. Нэг ангид 7 сурагч тухайн хөтөлбөрөөр мэргэшсэн, туршлагатай багштай live хичээлд оролцсоноор  анхаарал сарнихгүй, багшаас тухайлсан дэмжлэг авах боломжтой

Үндсэн харьяалалтай ЕБС-ийн хичээлийн хуваарьтай давхцуулахгүйгээр даваа гарагаас ням гараг хүртэл Дижитал сургуулийн Live хичээлийн хуваарийг санал болгох тул үндсэн харьяалалтай сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаатай давхцах асуудал үүсэхгүй.

Та манай Орчлон Дижитал сургуульд элсэн суралцахыг хүсэж байгаад бид баяртай байна. Суралцагч бүрийг Кембрижийн олон улсын шалгалтыг амжилттай өгүүлэхийн тулд бид дараах шалгуур, шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • Дижитал чадвар: 

Сургалтыг цахимаар хүлээж авах технологийн мэдлэгтэй байх 

  • Суралцахуйд бэлтгэгдсэн байдал: 

Цахим сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу өөрийгөө бүрэн дайчлан суралцах хүсэл эрмэлзэлтэй, ачаалал даах чадвартай байх 

  • Хүмүүжил төлөвшил: 

Цахим орчинд бие даан суралцах арга барил эзэмшсэн байх 

  • Хандлага: 

Өөрийгөө илэрхийлэх, бие даан суралцах чадвартай, идэвх оролцоотой, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чаддаг, эерэг зөв харилцаа хандлагатай байх 

  • Элсэлтийн шалгалт: 

9 дүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй сурагчид YELLIS

11 дүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй сурагчид ALIS шалгалтыг өгнө. 

  • Манлайлал: 

Элсэн суралцсан сурагчид Орчлон Дижитал сургуулийн сурагчийн дүрмийг дагаж мөрдөн, эерэг үйл, зан чанараараа манлайлах

  • IGCSE хөтөлбөр дээр 6  хичээлийг сонгон судлах боломжтой. 

Математик, англи хэл, хятад хэл, БУ-ы нэгдмэл агуулга болон компьютер судлал, дэлхий нийтийн чиг хандлага гэсэн 6 хичээлийг судалж, амжилттай шалгуулснаар Кембрижийн бүрэн дунд боловсролын ICE гэрчилгээ авна. 

  • AS хөтөлбөр дээр хамгийн ихдээ 4 хичээлийг сонгон судлах боломжтой. 

11, 12 дугаар анги буюу 2 жилийн хугацаанд нийт 7 кредит цуглуулсан тохиолдолд Кембрижийн AICE гэрчилгээ авна.